Монголын Үндэсний Киноны Зөвлөл шинэ кино санхүүжилтийн хөтөлбөр нээлээ.Дэлгэрэнгүй
Монголын үндэсний кино урлагийн зөвлөл
Нүүр хуудас

Зөвлөлийн танилцуулга

Кино урлагийн зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, түүх

Чиг үүрэг

Монгол Улсад кино урлагийг дэмжих, хөгжүүлэх төрийн бодлогын хэрэгжилтэд мэргэжлийн санал өгөх, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн хуулийн этгээд кино зураг авалт хийх зөвшөөрөл олгох, Кино урлагийг дэмжих сангаас олгох дэмжлэгтэй холбоотойгоор кино төсөл, сургалтын төсөл, олон улсын кино наадам зохион байгуулах төлүүдийг мэргэжлийн шалгуураар үнэлэх, сонгон шалгаруулах чиг үүрэгтэй.

Байгууллагын тухай

Кино Урлагийн Зөвлөл — Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл бөгөөд Ажлын алба нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3-р сарын 2-ны өдрийн 90 дүгээр тогтоолын дагуу үүсэн байгуулагдаж, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Түүхэн замнал

2022 он

Кино Урлагийн Зөвлөл — Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл бөгөөд Ажлын алба нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3-р сарын 2-ны өдрийн 90 дүгээр тогтоолын дагуу үүсэн байгуулагдаж, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Кино Урлагийн Зөвлөл нь цаг үе, салбарын цаашдын хөгжлийн түүхэн үед байгуулагдан, кино урлагийг дэмжих бодлого, кино урлагийг хөгжүүлэх шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох, тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ болон кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах зэрэг төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, хамтын ажиллагааны зангилаа байгууллагын чиг үүрэгтэйгээр байгуулагдан дараах өргөн цар хүрээ бүхий бүрэн эрхийг хэрэгжүүлж байна.

Бүтэц зохион байгуулалт

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЖУРАМ”-ын дагуу КУЗ-ийн гишүүдийг томилох, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан. Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.3-д заасны дагуу зөвлөлийн дарга болон 30%-иас доошгүй гишүүдийг соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын төлөөлөлөөс томилж, 7 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилдог. Кино урлагийн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий ажлын албатай. Олон улсад хоёр ба түүнээс дээш олон талт хэлэлцээр, санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээ байгуулан кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагаа, дотоодын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж салбарын хөгжлийг дэмжин ажиллаж байна.